Дарханы Засаг дарга хууль бусаар томилогджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Дарханы Засаг дарга хууль бусаар томилогджээ

2012
оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дархан-Уул аймгийн иргэдийн
төлөөлөгчдийн 33 суудлаас МАН-18, АН-11, бие даагч -2, МАХН-МҮАН шударга
ёс эвслээс-2 суудал авсан байна. Гэвч сонгуулийн үеэр МАН-ын зүгээс
насанд хүрээгүй хүүхдээр сурталчилгаа хийлгэсэн, сонгогчдыг баар
цэнгээний газар цуглуулж олноор нь архидуулсан, мөнгө тарааж микро
автобусаар хүн зөөж санал өгүүлсэн гэх зэрэг хууль бус ажиллагаа
нэлээдгүй хийгджээ. Аймгийн АН-ын зүгээс МАН-ын хууль бус ажиллагааг
нотлох баримтаар баталгаажуулан, хууль бусаар сонгогдсон МАН-ын 7
төлөөлөгчийг шүүхэд өгсөн болов ч  анхан шатны шүүх хурал өнөө болтол
хуралдахгүй, хэргийг бүдгэрүүлэн булзааруулж байгаа аж. Тэрч бүү хэл
хууль бусаар сонгогдсон МАН-ын төлөөлөгчид олонхиороо далимдуулан
анхдугаар хуралдаанаа зарлаж, аймгийн засаг даргаар С.Насанбатыг гэгч
нөхрийг Ерөнхий сайдаар батламжлуулсан байх юм. С.Насанбат нь УИХ-ын
гишүүн Хаянхарваагийн дүү гэгддэг бөгөөд түрүүвчээрээ нэлээд холбогдсон,
авилга хээль хахуультай холбогдох хэрэг нь АТГ-аар шалгагдаж байгаа
сурагтай. МАН-ын энэхүү бусармаг ажиллагааг аймгийн АН-ын бүлэг эрс
эсэргүүцэж, ард иргэдээс шударгаар сонгогдсон, хууль ёсны иргэдийн
төлөөлөгчид бүрэлдсэний дараа ИТХ-д орохоор шийдээд байгаа аж. Энэ мэт
асуудлаас болж Дархан-Уулд улс төрийн гацаа үүсэж, иргэдийн
төлөөлөгчдийн хурлаа хийж чадахгүй байдалд хүрээд байна.

Д.ДОРЖБАЛ

Эх сурвалж: www.medee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж