&#34Шударга ёс&#34 эвсэл чуулганаас завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

&#34Шударга ёс&#34 эвсэл чуулганаас завсарлага авлаа

МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Төлөвлөсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд
тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг
хийхээр болоход УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг уг
төсөлтэй холбогдуулан завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Тус эвслийн
бүлгийн дарга Н.Батцэрэг “Ямар ч байсан эхний удаад нэг цагийн завсарлага
хүсч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр нягтлах
асуудал байгаагаас гадна бусад асуудлыг ч эргэж харах шаардлагатай
байна” гэсэн юм. Ийнхүү “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх хуулийн төсөл
дээр завсарлага авсан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөнгөж саяхан Шүүхийн
шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын Тусгай албаныхан ирж, Клиникийг хоёрдугаар нэгдсэн
эмнэлгээс авч явж, Зайсангийн хорих анги руу хүргэхээр явж
байгаатай холбоотой байж мэдэх байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж