АНУ-ын баруун болон хойд хэсгээр өчигдөр хүчтэй цасан шуурга шуурч, дөрвөн хүн осгож, нас баржээ. Цасан шуурганаар амиа алдсан дөрвөн хүний хоёр нь Висконсин мужийн харьяалалтай, нэг нь Айова, нөгөөх нь Юта мужийн оршин суугч байсан гэнэ.
Холбооны гамшгаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр Висконсин, Канзас мужууд болон Нью-Мексик орчмын Хадат уулын нутгаар хүчтэй цасан шуурга үргэлжлэн, цасны зузаан 30 см-т хүрч, хүйтний эрч -17 хэмд хүрсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр цасан шуурга өчигдөр оройноос эхлэн Миссиссипи, Луйзиана, Алабамаг чиглэжээ.
Э.АНХТУЯА