Ц.Оюунбаатар АН-ын гишүүн болж мэднэ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар АН-ын гишүүн болж мэднэ

МАХН-аас УИХ-ын гишүүнээр жагсаалтаар сонгогдох боломж нь бүрдсэн Ц.Оюунбаатарын асуудал тус намын даргын хүү Э.Батшугарын асуудлаас шалтгаалан хойшилсоор байгаа билээ. СЕХ энэ асуудлыг удахгүй нэг тийш нь болгоно гэдэг нь тодорхой юм. Харин олны үзэж буйгаар Ц.Оюунбаатар гишүүн болох магадлал тун өндөр байгаа юм. Гэвч тэрбээр аль эрт УИХ-ын танхимд суучих байсан боловч ийнхүү намынхныхаа дарамтаас болж сэтгэлээр унаад байгаа гэнэ. МАН-ын гишүүн Д.Арвин дахин сонгуулиар намынхан нь өөрийг нь үл тоосонд дургүй нь хүрч улмаар АН-ын гишүүн болсон.
Тиймээс Ц.Оюунбаатарыг намдаа гомдсон тул Арвиндаж магадгүй гэх яриа ордноор нэг гарах болжээ. Хэрэв Ц.Оюунбаатар Ц.Цолмон, Д.Арвин нар шиг загнавал энд эргэлзэж гайхаад байх гойд сонин зүйл ер үгүй юм. Хамгийн анх 2004 онд “Симба” Ц.Батаа УИХ-ын гишүүн болчихоод АН-аас МАХН руу урваж байсан түүхтэй. Улс төрийн урвалт ийнхүү цаашид ч үргэлжлэх нь тодорхой билээ.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж