Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 16-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цэрэг амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, хурандаа Ж.Бямбасүрэн захирагчтай 151 дүгээр ангийн цэрэг албан үүргээ гүйцэтгэж байгаад угаартаж нас барсан байна. Тэрээр тус өдөр жижүүртэй таарч, галлагаа хийж байгаад ийнхүү угаартжээ. Амиа алдсан цэргийг өнөөдөр нутаглуулсан байна. Тэрээр цэрэг татлагын энэ оны нэгдүгээр ээлж буюу өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан аж.
Д.ЖАРГАЛ