Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Зул сарын өмнөхөн Афганистан улсад айлчилж энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа өөрийн улсын цэргүүдийг амжилттай ажиллаж байгааг сайшаажээ. Айлчлалынхаа үеэр тэрээр цэргүүдээ улс руугаа эргүүлэн татахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр тероризмын эсрэг энхийг сахиулах ажиллагаанд 2001 оноос хойш Их Британийн 400 гаруй цэрэг амь үрэгдээд байгаа юм.
Афганистан улсад айлчлахдаа Дэвид Камерон тус улсын Гельменд мужийн цэргийн бааз дахь цэргүүдийн аж байдалтай танилцсан байна. Девид Камероны мэдэгдсэнээр Их Британи ирэх 2013 онд 5200 цэргээ ийнхүү улс руугаа эргүүлэн татах аж. Түүнчлэн 2014 онд Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа НАТО-гийн хүчин 2014 он гэхэд цэргээ татаж дууссан байна хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр Их Британи 2013 оны өмнөхөн буюу одоогийн байдлаар 9500 цэргийг эргүүлэн татаад байгаа юм. Харин үлдсэн 5200 цэргийг ийнхүү 2013 оны эхээр гаргаж дууссах гэнэ.
Э.АНХТУЯА