Урьдчилсан мэдээллээр барьцаалагдсан хүүгийн аав Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг бөгөөд аавынх нь ажилтай холбоотойгоор хүүг барьцаалсан гэсэн мэдэгдлийг Цагдаагийн байгууллагаас өгч байна.
Сэжигтэн этгээд энэ сарын 18-ны өдөр 11.30 цагт хүүг хичээлдээ явахаар гэрээсээ гарахад нь гарыг нь хүлж, машиндаа суулган хоосон байшинд аваачсан байна. Үүний дараа эцэг, эхээс нь 100 сая төгрөг нэмэмжилсэн бөгөөд эцэг, эх нь цагдаагийн байгууллагад хандсан байна. Гэхдээ сэжигтэн энэ сарын 19-ний орой 18.30 цагийн орчим хүүг гэрийнх нь үүдэнд буулгаад явсан байна. Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, сэжигтнийг баривчлан, шалгаж байгаа юм байна.