![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/a606afa3dfa28493/90d92f24156d2fe1original.jpg)
Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдав. Хуралдааны тогтоолоор дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд, “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 7.3-ийн “б”, “г” заалтыг үндэслэн улсын баяр наадмын зургаагийн даваанд учраагийнхаа гэдэс рүү тийрч, наадамчдын өмнө зүй бус авирласан улсын начин Б.Пүрэвсайханы барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж тав давсан бөхийн байг хурааж, баяр наадмын төсөвт буцаан тушаасугай хэмээжээ.
Мөн дүрмийн дагуу Баянзүрх хайрханы хишиг барилдаан, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн барилдаануудын үеэр учраа бөхийнхээ шанаа болон ар шил рүү цохиж, олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргасан улсын начин Р.Пүрэвдагвын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, бай мөрийг хурааж МҮБХ-ны санхүүд оруулсугай гэсэн шийдвэрийг гаргав.
Зохиогчийн эрх: "НИЙГМИЙН ТОЛЬ" сонин