Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвд сургуулийн сурагч 12 настай Г учир битүүлгээр амиа алджээ. Энэ харамсалтай хэрэг өчигдөр гарсан бөгөөд талийгаач Г биеийн тамирын зааланд гэнэт ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн ч эмнэлгийн анхан шатны тусламж авч амжилгүй амьсгал хураажээ.
Талийгаачийн үхлийн шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Д.ЖАРГАЛ