![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/aae30c3cbf0d4174/9f398bd6cf0b84e6big.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд гишүүддээ хатуу анхааруулга өглөө. Үдээс өмнөх ажил нь 10.00 цаг өнгөрөөж эхэлдэг эрх танхи гишүүддээ өглөө 08.30 гэхэд Төрийн ордонд ирж чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэх үүрэг тавив. “Дэлхийн сүйрэл, ертөнцийн төгсгөл” гэх мэт мухар сүсэгт авталгүйгээр албан ажилдаа ердийнхөөсөө эртлэн морилохыг УИХ-ын дарга эрхэм гишүүддээ даалгаж “Нэг ч хүнд маргааш чөлөө өгөхгүй шүү” хэмээн анхааруулав. Ямар боловч УИХ-ын 73 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ маргааш өглөө 08.30 цагт Төрийн ордонд, чуулганы танхимд сууж байх үүрэг хүлээлээ.
Бас болоогүй “Дэлхий сүйрнэ” гэх муу ёрын мессежтэй энэ өдрийг зөөллөж МАН-д бүлэг байгуулж өгөх хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээр амлав.
Д.ОЮУН