Усны тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Усны тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл хамтран “Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай” нээлттэй хэлэлцүүлэгийг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 14.00 -18.00 цагийн хооронд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны хурлын бага танхимд зохион болно. Нээлттэй хэлэлцүүлгийн зорилго нь усны нөөцийн зүй зохистой ашиглалт, хамгаалалтын талаарх эр зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Усны тухай хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар нээлттэй хэлэлцэхэд оршиж байгаа юм.  Хэлэлцүүлэгт  Усны талаар төрөөс баримталж буй бодлого,  Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн үзэл баримтлалын тухай танилцуулага, илтгэлийг тавих юм.
Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж