Хүмүүс байгаль эхээ хайрлахгүй байгааг далай тэнгисийн Лусын хаан охидтойгоо ажиглан харж буйгаар жүжиг эхлэдэг. Хүмүүний сайн мууг төлөөлүүлэн модыг хайр найргүй огтлох балмад хүн аймхай дүүтэйгээ ойд байхад Лусын охид гарч ирснээр үйл явдал үргэлжилнэ.
Шуналт тийрэн, Алиа тийрэн, Харгис тийрэн, Сониуч тийрэн бас Оюунцэцэн Маргадцэцэн Болортцэцэн гэх мэт жүжгийн баатруудын монгол нэрийг сонсоод эрхтгүй та бүхэн сонирхож байгаа биз ээ. Энэ орчлонгийн муу үйлийг засч сайн сайхан болгохоор ирсэн Лусын охидын хүсэл биелэх эсэхийг уг жүжгээс сонирхоорой. Дашрамд дурьдахад “Лусын хааны охид” жүжгийг Монголын урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа аж.