Обама охидынхоо хамт &#34Gangnam Style”-джээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Обама охидынхоо хамт &#34Gangnam Style”-джээ

АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама саяхан “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө
сүүлийн үед дэлхий даяар хит болоод байгаа өмнөд Солонгосын дуучин
PSY-ийн “Gangnam Style”-ийн бүжгийг охидтойгоо хамт бүжиглэсэн тухай
ярьжээ. Обама 14 настай Малиа болоод 11 настай Саша охиныхоо хамтаар уг
бичлэгийг хэд хэдэн удаа давтаж үзсэн ч уйдахааргүй хөгжилтэй клип
хэмээн ярьжээ.

Гэхдээ охидтойгоо хамт бүжиглэхдээ тэдэн шиг сайн
бүжиглэж чадаагүй ч  миний дуртай дуунуудын нэг болж чадсан хэмээн
тэрээр хошигносон байна. Түүнчлэн Обама цаг завтай үедээ гэр
бүлийнхэнтэйгээ ихэнх цагийг өнгөрөөхийг хүсдэг тухайгаа ярьсан гэнэ.

Түүний
эхнэр Мишээл Обама мөн “People”-д ярилцлага өгөхдөө “Бид охидтойгоо
олон зүйлийн талаар ярилцдаг. Бид нэгнээсээ ямар  ч зүйл нуудаггүй. Энэ
нь гэр бүлд хамгийн хэрэгтэй зүйлүүдийн нэг гэж үздэг” гэж ярьжээ.
Обамагийн том охин Малиа дөрвөн жилийн дараа коллежид элсэх гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж