Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн 340 сая төгрөгийг ирэх даваа гарагт олгож эхлэх талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдсэн юм. Санхүүжилтыг Монгол Улсын Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын ашгаас шийдэхээр болсон байна. Ингэхдээ иргэд урьдны ашиглаж байсан Хүний хөгжил сангийн дэвтрээрээ “Хаан”, “Хадгаламж”, “Капитал” банкаар дамжуулан авах ажээ. Энэ удаад 326 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн 340 мянган төгрөгийг авах юм байна.
У.БОЛОР