
Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас сэтгүүлчдэд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Цаг агаарын нөхцөл байдлын тойм мэдээгээр манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл үүссэн байгаа бөгөөд арван аймгийн 32 суманд өвөлжилт хүндрээд байгаа тул аймаг, сумдын Онцгой байдлын хэлтсүүд бэлэн байдалд ажиллаж байгаа аэ. Хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ынхан “Маргааш ямар нэгэн байгалийн гамшигт үзэгдэл болохгүй талаар шинжлэх ухааны байгууллагынхан албан ёсоор мэдээлэл өгч байгаа. Тиймээс онцгой байдлын байгууллага ямар нэгэн тайлбар хийхгүй. Иргэд тайван, амгалан байж болно” гэсэн юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН