![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/6f719493a6067207/113140a1e3440e6abig.jpg)
Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох тухай асуудал багтаж байгаа юм.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Ингэснээр дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хийх үүрэг хүлээлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг завсарлуулах үеэрээ гишүүдэд хандан “Маргааш ажлын өдөр байх болно, онцгой нэгэн үйл явдал болохгүй. Чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд бүгд ирэх ёстой, чөлөө олгохгүй шүү” гэж анхаарууллаа.