“Сэрүүн гэрэлт” мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

“Сэрүүн гэрэлт” мэндэллээ

Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагвын шинэ ном хэвлэгдэн гарчээ. Түүний энэ удаагийн номын нэр “Сэрүүн гэрэлт”. Энэ нь түүний уншигчиддаа өргөн барьж буй зургаа дахь бүтээл нь юм. Уг номондоо тэрээр “Шаргын шарга” эмгэнэлт, дуулалт жүжиг болон сүүлийн үеийн шилдэг, шинэ шүлгүүдээсээ багтаажээ. “Сэрүүн гэрэлт”-ийг эрдэмтэн зохиолч Доржпаламын Сумъяа ариутган шүүсэн бол номын уран бичлэгийг Х.Номлосаран бичжээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж