Цуурхалд итгэж хууль бус зүйл гаргахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Цуурхалд итгэж хууль бус зүйл гаргахгүй байхыг анхааруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч твиттертээ бичжээ. “2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд юу болох талаар их асуужээ. Онцгой юм юу ч болохгүй. Маргаашдаа, өөртөө, шинжлэх ухаанд бас амьдралын туршлагадаа итгэ” гэсэн байна.

Мөн дараагийн твиттертээ “Цуурхал хурдан тархдаг ч үнэн удаан үлддэг юм. Харин 21-ний цуурхалыг далимдуулж аливаа хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байхыг анхааруулъя” гэжээ. Төрийн тэргүүн “Маргааш буюу 21-нд би ажил дээрээ, гэртээ, Улаанбаатарт байх болно. Иргэд минь бүү санаа зов” гэж мөн бичиж үлдээсэн байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж