Рианна Номхон далайн эрэгт байр худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Рианна Номхон далайн эрэгт байр худалдан авчээ

Сүүлийн үед сhart-уудын тэргүүн эгнээнд явах болсон “Diamonds” цомгоо фэнүүдийнхээ гарт хүргээд байгаа дуучин Рианна Лос-Анжелост, Номхон далайн эрэгт тансаг байр худалдан авчээ. Zillow-т мэдээлснээр тэрээр энэхүү шинэ байраа  худалдаж авсан үнээ хэлэхийг хүсээгүй ч долоон унтлагын өрөө, есөн угаалгын өрөөтэйгөөс гадна наран шарлагын талбай, усан сантай гэнэ. Рианна Номхон далайн эрэг дэх шинэ гэр лүүгээ удахгүй нүүх бөгөөд жүжигчин Бейн Аффлек, Женнифер Гарнер, Том Ханкс, Стивен Спилбэрг нартай хөрш болох гэнэ.
 
Хамгийн сонирхолтой нь Рианнагийн экс найз залуу дуучин Крис Браун мөн Рианнагийн шинэ хөрш гэнэ.


Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж