Янжуурт амтлагч нэмэрлэхийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Янжуурт амтлагч нэмэрлэхийг хориглоно

Айдас төрүүлэхүйц бичиг, гэрэл зураг янжуур тамхины хайрцагны тал хувийг эзлэх ёстой. “Төөрөгдөл төрүүлдэг” амтлагчийг тамхинд нэмэрлэхийг хориглоно. Ийм төлөвлөгөөг Еврокомисс тамхитай тэмцэхийн тулд бэлтгэжээ.

Сэрэмжлүүлсэн гэрэл зураг,  үгс зэрэг нь тамхины хайрцагны ар, өвөр талын  75  хувийг эзэлсэн байх ёстой гэж Эрүүлийг хамгаалах болон хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн Европын холбооны комиссар Тонио Борг үзэж байна. Тамхитай тэмцэх зохих хуулийн төслийг тэрээр лхагва гаригт Брюссель хотноо танилцуулжээ. Одоо бол тамхины хорны тухай сануулга тамхины хайрцагны тал хувийг эзэлж байгаа юм. 

Үүний зэрэгцээ, еврокомиссар тамхинд нэмэрлэдэг амтлагчийг хориглуулахын төлөө байна. Хэрэв тэр нь тамхины ердийн амтыг хувиргахгүй бол нэмж болох гэнэ. “Хэрэглэгчдийг төөрөгдүүлж болохгүй” гэдгийг тэр мөн сануулсан байна. Европын холбооны орнууд нэг ижил хайрцаг хэрэглэх үү, өөр байх уу гэдгээ өөрсдөө шийдэх аж. Одоо тамхины нэг янзын хайрцгийг Австралид хэрэглэж байгаа. Мөн Европт тамхины рекламд ашиглаж болохгүй үгийн жагсаалтыг өргөжүүлэх гэнэ. “Зөөлөн”, “биологийн, “натураль” гэх мэтийн үг хоригт нэмэгдэх бололтой. Хэрэв уг хуулийг Европарламент баталбал дээрх хоригийг 2015 оноос хэрэгжүүлж эхлэх юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж