Америк бүсгүй “Miss Universe”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Америк бүсгүй “Miss Universe”-д түрүүлэв

“Miss Universe 2012” өчигдөр орой Лас-Вегас хотод шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслолоо зохион байгуулжээ. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 19-нд болдог уламжлалтай энэ удаагийн наадамд нийт 89 орны гоо бүсгүй оролцжээ. Наадмыг 1952 оноос явуулж байгаа юм.

Энэ жил Америкийн гоо бүсгүй, 20 настай Оливья Калпо тэргүүн байрыг эзэлж, эрдэнийн чулуун титмийн эзнээр шалгарсан байна. Харин хоёрдугаар байрт Филиппиний гоо бүсгүй Жанина Тугонин, гуравдугаар байрт Венесуэлийн Эсер Куйнтиро нар тус тус шалгарчээ. Энэ удаагийн наадамд  дэлхийн хамгийн нэртэй моделиуд урилгаар ирж, үзэж сонирхсоны дотор өдгөө 32 настай, хөл хүнд Холли Медисон, Раскэйль Рателла нар хүртэл байжээ. Түүнчлэн тэмцээний арван хүний шүүгчдийн бүрэлдэхүүнд дуучин Cee Lo Green, Японы “Iron Chef”-ийн од, дэлхийн хамгийн шилдэг тогоочдын нэг  Масахору Моримото нар багтсан байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж