Орон сууцны зээлийн хүү өндөр байна

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Орон сууцны зээлийн хүү өндөр байна

Орон сууцны зах зээлийн байдлыг банкуудын зээлийн байдлаар шинжиж болно гэдэг. Тэгвэл ойрын үед банкууд орон сууцны зээлээ багасгах бодлогыг барьж байгаагаар нь орон сууцны зах зээлийн байдлыг дүгнэж болохоор байна гэж эдийн засагчид үзжээ. Одоогоор арилжааны банкуудын орон сууцны зориулалтын зээлийн хүү өндөр байгаа гэж үзэж болохоор бaйна. Тухайлбал, одоогийн байдлаар Худалдаа, хөгжлийн банкнаас орон сууцны зээлийн хүүгээ хамгийн багадаа жилийн 19.2 хувь байгаа бол хамгийн их нь жилдээ 30 хувийн  хүүг Хадгаламж банк санал болгож байгаа юм.  Гэтэл хамгийн бага гэгдэж буй 19 хувийн хүүг өндөр хувь гэж эдийн засагчид үзэж байна. Зээлийн хүү өндөр байгаа нь иргэд зээл авахад хүндрэлтэй байдал үүсгэж энэ нь цаашлаад орон сууцны эрэлтийг бууруулж, зах зээлийг гацаанд оруулах сөрөг нөлөөтэй байдаг. Гэхдээ одоогоор орон сууцны зээлийн салбарт төв банкнаас ямар нэгэн байдлаар оролцохгүй гэж байгаа. Учир нь энэ зах зээл дэх  эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байх зарчмыг төв банк баримтлах бөгөөд юуны түрүүнд нийлүүлэлтийг сайжруулах чиглэлд холбогдох албаныхан зохистой арга хэмжээ авах ёстой гэж төв банк үзэж буй аж.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж