Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Киви” DVD гаргана

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Киви” хамтлагийнхан таван жилийнхээ ойн хүрээнд “Киви таван нас” нэртэй тоглолтоо хийсэн. Тэгвэл тус тоглолтыг үзэж амжаагүй сонсогч, фэнүүддээ зориулан “Киви” хамтлаг DVD гаргахаар болжээ. Тэдний шинэ DVD-нд “Киви таван нас” тоглолтын бичлэгээс гадна сүүлд гаргасан шинэ клипүүдээ багтаажээ. Одоогоор DVD-г хэвлэлтэд явуулсан учир удахгүй үзэгчдийн гарт хүрэх юм байна. Мөн тэдний тав дахь цомгийн бичлэг дууссан бөгөөд одоо цомгийнхоо зургийг “Ирмүүн агентлаг”-т авахуулж байгаа гэнэ. Ямартай ч тэдний шинэ DVD, цомог удахгүй фэнүүдэд нь хүрэх юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж