Сэтгүүлчдийг Дипломат албаны ойн медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийг Дипломат албаны ойн медалиар шагналаа

Гадаад харилцааны сайдын өнөөдрийн өдрийн А/104 тоот тушаалаар зарим сэтгүүлчийг “Дипломат алба-100” медалиар шагналаа.

“News” агентлагийн “News” продакшны тоймч З.Боргилмаа, “Өнөөдөр” сонины тоймч И.Ренчинханд, “За” телевизийн редактор Д.Мөнхцэцэг, “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл, “Эх орон” телевизийн сэтгүүлч Д.Энхболдбаатар, “Үндэстний тойм” сэтгүүлийн тоймч Д.Батбаяр, Baabar.mn сайтын тоймч Д.Түмэн-Өлзий, “Улс төрийн тойм” сонины эрхлэгч Л.Мөнхбаясгалан, “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг, News.mn сайтын тоймч Д.Оюунцэцэг нарыг уг шагналаар шагнасан юм.

Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Сэтгүүлч хүн бол аливааг холбогч гүүр байдаг. Сэтгүүлчдийн Монгол Улсыг гадаад оронд сурталчлах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Дипломат алба-100” медалиар шагнаж байна” гэлээ.

Д.ЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж