Цахим сүлжээний хамгаалалтын “Cloudmark” фирмээс гар утасны “Android” тоглоомууд гар утас хэрэглэгчдэд вирус дамжуулах цахим хулгайчдын гол хэрэгсэл болсныг анхааруулжээ. Цахим гэмт хэрэгтнүүд “Google Play store” болон зарим Хятад сүлжээний үнэгүй “Android” тоглоомууд татах сүлжээний хэрэглэгчдийн хамгийн их татаж авдаг “Angry Birds Space”, “Need for Speed Most Wanted” зэрэг тоглоомуудад вирус суулгах болсон гэнэ. Фирмийн зүгээс хэрэглэгчид нэг л удаа эдгээр “Android” тоглоомын “application”-г татаж, гар утсандаа утсандаа суулгасан л бол дараа нь устгасан ч вирусээс гар утсаа салгаж чадахгүй болохыг анхааруулжээ. Тэгээд гар утсанд нэвтэрсэн вирус гар утасны дэлгэц, хадгалсан дугааруудад нэвтрэн янз бүрийн доголдол үүсгэн, хэрэглэгчдэд “та бэлгийн карт хожлоо.” гэхчлэн янз бүрийн хуурамч мессежүүд хэдэн зуугараа ирдэг болох аж.
Б.АНХТУЯА