Жилийн шилдэг нээлтүүд

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Өнгөрч буй 2012 онд дэлхийн өнцөг булан бүрт шинэ санаа, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн олон гайхалтай нээлт, амьдрал дээр биелэлээ олсон жил байлаа. Та бүхэнд өнгөрч буй 2012 оны шилдэг нээлтүүдийг хүргэж байна.

Хөдөлгөөнөөр идэвхждэг боолт чангалагч

Сүүлийн үед хүүхэд залуусын дунд хамгийн их эрэлттэй байгаа “Nintendo Wii” компьютер тоглоомын удирдлага ийнхүү ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд шилжсэн нь энэ. Black & Decker’s компанийн энэхүү нээлт нь зах зээлд гарсан даруйдаа боломжийн ашиг цуглуулж чаджээ. Энэхүү боолт чангалагчийг хэрэглэхийн тулд хоёр тийш нь эргүүлэх шаардлагатай бөгөөд урд байгаа хошуу нь хөдөлгөөнд цэнэглэгдэн автоматаар боолтыг чангалдаг юм байна. Үүнийг хэрэглэхэд ямар ч цэнэглэгч хэрэггүй бөгөөд зөвхөн хөдөлгөөнөөр цэнэглэгддэг аж. АНУ-д энэ бүтээлийг 40 доллараар худалдаж байна.

ЛиквиГлайд

Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Крипа Варанасигаар удирдуулсан таван оюутан энэхүү шинэ төрлийн кетчупын лонхыг зохион бүтээжээ. Хуванцар материал болон хүчилтөрөгчөөр баяжуулсан шил, керамикан материалыг холин шинэ төрлийн шил гарган авчээ. Энэхүү лонхонд савласан кетчуп ёроолондоо үлддэггүй бөгөөд хэрэглэж дууссаны дараа лонх нь шинэхэн мэт үлддэг аж. Варанасигийн баг шил болгоныг 25 центээр үнэлжээ. Тэд энэхүү бүтээлээ оны дундуур алдарт Хайнц компанид албан ёсоор худалдсан билээ.

Гар аргаар ХДХВ-ийн халдварыг шалгах тест /Оракүик/

2012 оны дундуур нэгэн бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрсэн нь Оракүик. Энэ нь ХДХВ-ийн халдварыг заавал эмчид очилгүйгээр гар аргаар мэдэж болдог, хэрэглэхэд хялбар хэрэгсэл ажээ. Үүнийг хэрэглэхийн тулд амандаа зуух шаардлагатай бөгөөд 24 цагийн дотор хариу нь гардаг юм байна. Зах зээлд үүнийг 40 доллараар худалдаж байгаа аж.

Нарны эрчим хүчээр ажилладаг ус буцалгагч

Чөлөөт уран бүтээлч Габриел Диамантигийн ээлжит нээлт. Тэрээр нарны эрчим хүчээр ажилладаг энэхүү ус буцалгагчийг зохион бүтээхийн тулд бүтэн жилийн хугацааг зарцуулжээ. Зах зээлд борлуулагдаж байгаа үнэ нь 50 доллар бөгөөд овор хэмжээг нь багасгахын тулд дахин ажиллах шаардлагатай болжээ.

Гар утсан бээлий

Бусад нээлтийг бодвол гаднах үзэмж, харагдах байдал нь тийм ч гоё биш. Тийм учраас худалдаанд гаргаагүй ажээ. Гэхдээ энэхүү бүтээлийг цаашид нэмж засварлан худалдаанд гаргах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд сануулсан байна. Хэрвээ гаднах байдлыг нь өнгө үзэмжтэй болговол T Mobile компани ашиглах боломжтой гэдгийг сануулсан юм. Үүнийг Украйны инженерийн сургуулийн дөрвөн оюутан зохион бүтээжээ. Энэхүү бээлий нь бүх төрлийн смартфон болоод гар утаснаас ирсэн дуудлагыг хувиргаснаас бээлийгээрээ ярих боломжтой болдог юм байна.

Techpet

Тамагочиг санаж байна уу? Тэгвэл яг үүн шиг гэхдээ орчин үеийн тоглоомыг Японы видео тоглоом үйлдвэрлэгч Bandai компани гаргажээ. Энэхүү тоглоом нь iPhone-д суурилсан бөгөөд уг утсыг хүрээлсэн суурийг дэлгэцэнд залгахад энэхүү тоглоомыг тоглох боломжтой болдог байна. Энэ тоглоомыг дагалдан хэд, хэдэн дагалдах хэрэгсэл өгөх бөгөөд үүгээрээ та электрон нохойг өөрийн гэртээ тэжээж болох ажээ. Хэрвээ та үүнийг захиалах гэж байгаа бол үйлдвэрийнх нь үнэ 59,99 доллар юм байна.

Nike Фликнит

Пүүз болон кетийг үйлдвэрэлэхэд бараг уламжлал болоод байсан материалаас татгалзаж шинэ материалыг гарган авчээ. Энэхүү пүүз нь тухайн хүний гүйлтэнд тохирсон хөнгөхөн бөгөөд 5,6 граммын жин татдаг юм байна. Уланд нь давхар бэхэлгээг сурилуулж өгчээ. Энэ пүүзийг 150 доллараар худалдаалж байгаа аж.

Хагас хийтэй дугуй

Энэхүү дугуйг алдарт Goodyear компанийнхан бүтээжээ. Энэ дугуйг гүйцэд хийлэх шаардлагагүй бөгөөд хаймрын дотор талд тусгай хийгээр дүүргэсэн хоолойг байрлуулсан аж. Энэхүү хоолой нь дугуй эргэлдэж байх мөчид хаймран дотуур агаарыг тарааж, машин явахад ямар ч саад болохгүйгээр зохион бүтээгджээ.Үүнийг 200-500 доллараар худалдаалж байна. 

Цэргийн зориулалттай камер

Үүнийг Массачусетсийн их сургуулийн оюутан Арми Гренжер зохион бүтээжээ. Бөөрөнхий хэлбэрээр зохион бүтээгдсэн энэхүү бөмбөгийн тал бүрт нь таван камер суурилуулсан бөгөөд ямар ч өнцгөөс тухайн объектын дүрсийг тод гаргах чадалтай аж. Хэмжээний хувьд бейсболлын бөмбөгний хэмжээтэй энэ камерыг барьцаалагдсан этгээдийн орчныг тодорхойлох, гал гарч буй барилгын дотор талын зургийг авах зэрэгт ашиглаж болох юм байна. Мөн цэрэг болон тагнуулын салбарт ч хэрэглэхэд бүрэн боломжтой ажээ. Эхний ээлжинд Массачусетсийн бүх хүчний байгууллагууд энэ төхөөрөмжийг авсан байна. Нэг камерын үнэ нь 500 доллар.

Sony RX100 зургийн аппарат

Sony корпорацийн ээлжит нэгэн бүтээл. Халаасанд багтах энэхүү аппарат нь мэргэжлийн камертай адил хүчин чадалтай бөгөөд дурангийн хэмжээ нь 2,5 см-ийн урттай аж. Мөн спичканы гэрэл нь 20 хувийн бууралттай учраас зурган дээр нүд улайх асуудал үүсэхгүй. Энэ аппаратыг та 769 доллараар өөрийн болгох боломжтой.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж