Щвейцарын UBS банк хууль бус үйлдлээ хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Щвейцарын UBS банк хууль бус үйлдлээ хүлээлээ

Дэлхийн банк санхүүгийн томоохон акулуудын нэг Швейцарийн UBS банкыг тойрсон  шуугиан санхүүгийн зах зээлд түгшүүр дагууллаа. Залилан, брокеруудад хахууль өгсөн,  олон улсын байгууллагуудтай дэлхийн банк хоорондын хүүний дундаж хэмжээг зохиомлоор өсгөсөн гэдгээ тус банк хүлээн зөвшөөрсөн нь ийнхүү шуугиан дэгдээгээд  байна. Энэхүү хууль бус үйлдлийнхээ хариуд 1.5 тэрбум долларын торгууль төлөхөөр болжээ. Америк, Британи, Швейцарын эрх бүхий байгууллагатай зөвшөлцсөн энэхүү торгуулийн хэмжээ нь дэлхийн санхүүгийн орчинд өргөн хэрэглэгддэг ЛИБОР дундаж жишиг хүүгийн хэмжээг хуурамчаар өсгөсөнхэмээн буруутгагдсан  Британий Барклай банкны энэ оны 6-н сард төлөхөөр болсон 450 сая ам. долларын торгуулиас даруй 3 дахин их байгаа юм.

Щвейцарын UBS банкны энэхүү шийтгэл нь  АНУ-д мансууруулах бодис наймаалагчдын мөнгийг угаасан хэргээ хүлээсэн Британий HSBC банкны 1.92 тэрбум торгуулиас  долоохон хоногийн дараа шийдэгдсэн банкны хоёр дахь томоохон хэмжээний торгууль болж байна.

Өмнө нь 2005 онд гарсан 2.5 тэрбум ам. долларын луйврын гэмт хэрэг, удирдлагын халаа сэлгээ, хэдэн мянган ажилтнаа халсан зэрэг таагүй явдлууд нь мартагдаагүй байхад дахин ийм хэрэг  нэмэгдсэн нь UBS банкны хувьд  томоохон цохилт болжээ.

"Ийм ёс суртахуунгүй буруу зүйл хийсэндээ бид маш их харамсаж байна. Энэ компаний нэр хүнд нь ямар ч ашигаас хавьгүй илүү чухал юм "гэж 2005-2010 оны хооронд 6 жил үргэжилсэн буруу зүйлээ хүлээн өчсөн мэдэгдэлдээ UBS банкны Ерөнхий захирал Сергио Ермотти хэлжээ.

UBS банк нь АНУ-ын Хууль Зүйн Яам, Барааны Фьючерс Худалдааны Хороонд 1.2 тэрбум ам. доллар, Британий Санхүүгийн Газарт 160 сая паунд, Швейцарийн Санхүүгийн Хянах Газарт торгуульд 59 сая франк төлөхөөр болсоноо мэдэгджээ. Банк энэ торгууль нь 4-р улирлын алдагдлыг ихэсгэх боловч шинээр хөрөнгө босгох шаардлага байхгүй гэж мэдэгдлээ.

Британий санхүүгийн зохицуулагчид валютын Либорын энэхүү луйвард 3 тивийн 45 хүн оролцсон гэлээ. Банк зээлийн бодит хүүнээс бага хүүтэйгээр мөнгө зээлж байгаа сэтгэгдэл түрүүлэх үүднээс Либорыг бага байлгах чиглэлийг ЮБС банкны удирдлагууд валютын арилжаачдад өгч байжээ. Америкийн зээлийн чадваргүй хүмүүсэд өгсөн зээлээс үүдэлтэй саб-праймийн хямрал нь 2007 оны 8-р сараас банкны санхүүгийн эрүүл мэндэд эргэлзээ түрүүлж эхэлсэн гэжээ. БСЗ нь уг залийг нээлттэй хийх байсан бөгөөд бизнесийн хэвийн ажиллагаа гэж олон хүмүүс үзэж байжээ.

Либорын жишэг хүүний хэмжээг дэлхий даяар орон сууцны зээл, зээлийн карт, дериватив зэрэг триллион долларын зээлэнд хэрэглэдэг. Энэхүү хүүг үл ялиг өөрчлөхөд банк хэдэн сая долларын ашиг олох юм. Гэвч нөгөө талд нь энэ аргаар олсон банкны доллар бүртэй тэнцэх алдагдлыг өөр банк, хэдж сан, эсвэл бусад өөр хөрөнгө оруулагчид хүлээж байдаг.

ЮБС банк хэдийгээр 2011 оноос хуулийн байгууллагуудтай энэ асуудлаар хамтарч ажиллаж, шаардлагатай мэдээллийг тухай бүр нь гаргаж өгч байсан боловч энэхүү өндөр торгуулийг ноогдуулжээ.

6-н сард Барклайд ийм байдал үүссэний дараа ширүүн эсэргүүцэл өрнөж ТУЗ-ын дарга, ерөнхий захирал нь огцорч байжээ. Ермотти мөрдлөгийн дүнд 40 гаруй хүн UBS бакнаас гарсан гэлээ.

Я.БАЯР

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж