Викториа интернэтээр хувцас худалдана

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Викториа интернэтээр хувцас худалдана

Дэлхийн хөгжмийн ертөнц болоод загварын ертөнцөд алдартай Викториа Бэкхэм интернэтээр өөрийн нэрийн загварын хувцсаа худалдаалах болсноо өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Европын Загварын хүрээлэлд аль хэдийн байр сууриа эзлээд байгаа тэрээр сүүлийн үеийн тансаг цагны хэрэглээг тодорхойлогч Шведийн үнэт эдлэлийн “Chopard”, эрдэнийн чулууны “De Beers” брэндүүдийн адил өөрийн брэндүүдийг худалдаалах зах зээлээ өргөжүүлэхээр цахим худалдааг сонгосон байна.

Загварын ертөнцөд Викториагийн загваруудыг сонирхож бас худалдан авахыг хүссэн хэрэглэгчид илүү дэлгэрэнгүй мэдээллийг victoriabeckham.com гэсэн түүний албан ёсны цахим хуудаснаас авч болох гэнэ. Харин Викториагийн интернэт дэлгүүрээс зөвхөн Их Британи, Америк, Европын хэрэглэгчид л худалдаа хийх боломжтой юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж