Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Монголын маркетинг

Нийгэм эдийн засгийн өөрчлөлт
шинэчлэлтэй уялдан бодит амьдрал ч, хүмүүсийн сэтгэхүй ч шинэчлэгдэж
байна. Энэ
нь амьдрал, амьдрахын төлөөх эрэл хайгуулыг улам бүр баялаг агуулгатай
болгож
байгаа юм. Үүнтэй нэгэн адилаар аль алиндаа ашигтай солилцоо хийж байж
зах
зээлд шударгаар амьдрах ухаан үндсэн агуулгыг нь бүрдүүлдэг маркетинг,
маркетингийн шинжлэх ухааны нийгэмд гүйцэтгэх үүрэг улам өсөн нэмэгдсээр
байна.
Маркетинг нь богино хугацаанд түгэн дэлгэрч бүх
нийтийн хэрэгцээ болж, зөвхөн бизнесийн хүрээ төдийгүй улс төр, урлаг
соёл,
шашин, төрийн ба төрийн бус байгууллагууд үйлчлүүлэгч хэрэглэгчдийнхээ
эрэлт
шаардлагыг нарийн мэдэрч зах зээлд зохицон ажиллах шаардлага гарч
гэдгийг өдөр ирэх бүр мэдэрч байгаа
нь
монголын
маркетинг хөгжиж буйг илэрхийлж байна. Маркетингийн бас нэг чухал дэвшил бол
онолд уялдуулан төлөвлөгөөгөө зохион байгуулдаг байсан бол одоо
бизнесийн
практикт үндэслэдэг болжээ. Зах зээлд хүмүүсийг татах, сэтгэл зүйд
нөлөөлөх гол
арга хэрэгсэл болоод байгаа бренд нь өнөөгийн нийгмийн гол үзэл
баримтлал
болоод байна. Манай монголын ард иргэд
төдийгүй дэлхий даяр бренд эд зүйлсийг ихээр чухалчилдаг болжээ.
Брендийн ач
холбогдол нь гэвэл тухайн бүтээгдэхүүний
борлуулалт, ашиг орлогыг нэмэгдүүлэх тулгуур болох юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж