
Цагтаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хэл ам татлуулан байж барьж байгуулсан “Дүнжингарав” худалдааны төвийн барилгыг буулгах объектуудын тоонд оруулжээ. Гэвч шинэхэн гишүүн Б.Наранхүү аль хэдийнэ тус худалдааны төвийн барилгаа Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэд 30 сая ам.доллараар жилийн өмнө зарж амжсан гэдэг. Тиймээс “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Улсын баатар” Э.Бат-Үүлтэй нэгийгээ үзэж, нэхийгээ уралцахад хүрэх үү, эсвэл сэм тохиролцоод салах уу гэдгийг л харах үлдлээ.