Төрийн албаны орон тооны гишүүнийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Төрийн албаны орон тооны гишүүнийг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, хуульч Б.Өнөбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Д.Даваабаярыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүнсний аюулгүй байдлын Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж