&#34МИАТ&#34-ийн ажилтанд хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

&#34МИАТ&#34-ийн ажилтанд хариуцлага тооцжээ

“МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нис­лэгээр 18-нд нисэх ёстой байсан 15 зорчигч Москвад саатсан гэх мэдээлэл гараад байсан юм. “Зорчигчдыг тасалбараа шалгуулахаар зогсч байтал Москва дахь “МИАТ” компанийн төлөөлөгч н.Энхтүвшин гэгч залуу 15 оюутанд “Монголд цаг агаар тааруу байгаа тул нислэг хойшилсон” гэсэн тайлбар хэлжээ. Гэтэл удалгүй бусад зорчигчдыг онгоцонд суулгаж эхэлсэн тул өнөөх оюутнууд шалтгааныг лавлахад, “Даац хэтэрсэн, та бүхэн дараагийн нислэгээр нисэх боломжтой. Энд саатах хугацаанд бидний зүгээс зочид буудал, хоолны мөнгө өгөхгүй. Эсвэл Сөүлээр дамжин нисч болно” гэсэн хариулт өгчээ. Энэхүү мэдээллийг Москвад саатаад буй оюутнууд болон тэдний эцэг эхчүүд  Монголын сэтгүүлчдийн эвлэлд мэдээлсэн байна.
Оюутнуудыг яагаад Москвад үлдээсэн талаар “МИАТ” компаниас тодруулахад “Бид 15 зорчигчийг Зочид буудалд байлгаж байгаа. 15 зорчигчийн ес нь оюутан гэсэн. Өнөөдөр (өчигдөр) “Аэрофлот”-ын нислэгээр Улаанбаатар руу ниснэ. Маргааш өглөө Монголд ирнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Энэ мэдээллийн талаар Монго­лын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишигээс тодрууллаа.

Х.Батхишиг: ИЙМ АСУУДАЛ ГАРАХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАААЛГА БАЙНА

Энэ асуудал  шийдэгдсэн байгаа. Зарим оюутнууд маань өнөөдөр эх орондоо буусан байна. Онгоцны даац хэтэрсэн мөн тус нислэгийн үеэр нисэх байсан 15 оюутан хөнгөлөлттэй билеттэй байсантай холбоотой юм. Харин нислэг эхлэхийн өмнө н.Энхтүвшин гэх “МИАТ” компанийн ажилтан “Нис­лэг цаг агаарын тааруу нөхцөл байдлаас хойшиллоо” гэсэн мэдээллийг өгсөн байна. Гэвч зорчигчид нь суусаар байсан аж. Харин оюутнууд энэ талаар тодруулж асуухад даац хэтэрсэн “Хэрвээ та нар хүсвэл Сөүлээр дамжин нисэх боломжтой” гэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ долоо, найман наймаачдын ачаа барааг ачиж суулгахын тулд дээрх 15 оюутныг гаргуунд нь гаргасан байгаа юм. Тэгэхдээ одоо энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж байна. Тийм ч гэсэн ийм байдал дахин гарахгүй гэх баталгаа алга.

Тэднийг Сөүлээр дамжуулан явуулахад бүхэл бүтэн 20 цагийн нислэг үйлдсэн байгаа юм. Тэгээд Аэрофлотын онгоцоор Монгол руу ниссэн байна. Тэнд байсан 15 зорчигчийн ес нь оюутан хөнгөлөлттэй билеттэй байсан байгаа юм. Харин үлдсэн хэд нь энгийн билеттэй байсан байна. н.Энхтүвшин гэх залууд “МИАТ” хариуцлага тооцсон ажээ. гэвч энэ асуудал хариуцлага тооцоод өнгөрөх асуудал биш. Эх орондоо бус харь оронд байгаа залуусын эрх ашгийг зөрчиж байна. Нийт Сөүлээр дамжин эх орондоо ирж байгаа залуус “Юу ч гэсэн ирлээ“ гэсэн ойлголттой энэ бүгд чимээгүй үлдэж хоцорлоо.

Э.БАЯСГАЛАН

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж