Энэ мэдээллийн талаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишигээс тодрууллаа.
Х.Батхишиг: ИЙМ АСУУДАЛ ГАРАХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАААЛГА БАЙНА
Энэ асуудал шийдэгдсэн байгаа. Зарим оюутнууд маань өнөөдөр эх орондоо буусан байна. Онгоцны даац хэтэрсэн мөн тус нислэгийн үеэр нисэх байсан 15 оюутан хөнгөлөлттэй билеттэй байсантай холбоотой юм. Харин нислэг эхлэхийн өмнө н.Энхтүвшин гэх “МИАТ” компанийн ажилтан “Нислэг цаг агаарын тааруу нөхцөл байдлаас хойшиллоо” гэсэн мэдээллийг өгсөн байна. Гэвч зорчигчид нь суусаар байсан аж. Харин оюутнууд энэ талаар тодруулж асуухад даац хэтэрсэн “Хэрвээ та нар хүсвэл Сөүлээр дамжин нисэх боломжтой” гэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ долоо, найман наймаачдын ачаа барааг ачиж суулгахын тулд дээрх 15 оюутныг гаргуунд нь гаргасан байгаа юм. Тэгэхдээ одоо энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж байна. Тийм ч гэсэн ийм байдал дахин гарахгүй гэх баталгаа алга.
Тэднийг Сөүлээр дамжуулан явуулахад бүхэл бүтэн 20 цагийн нислэг үйлдсэн байгаа юм. Тэгээд Аэрофлотын онгоцоор Монгол руу ниссэн байна. Тэнд байсан 15 зорчигчийн ес нь оюутан хөнгөлөлттэй билеттэй байсан байгаа юм. Харин үлдсэн хэд нь энгийн билеттэй байсан байна. н.Энхтүвшин гэх залууд “МИАТ” хариуцлага тооцсон ажээ. гэвч энэ асуудал хариуцлага тооцоод өнгөрөх асуудал биш. Эх орондоо бус харь оронд байгаа залуусын эрх ашгийг зөрчиж байна. Нийт Сөүлээр дамжин эх орондоо ирж байгаа залуус “Юу ч гэсэн ирлээ“ гэсэн ойлголттой энэ бүгд чимээгүй үлдэж хоцорлоо.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин