
Саяхан “Hero Entertainment”-ийн уран бүтээлчид Монголчуудын үзэх дуртай “Би чамд хайртай” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийж багагүй шуугианыг дэгдээсэн. “Би чамд хайртай-2” уран сайхны киноны хоёрдугаар ангид анхны жүжигчдээс гадна шинэ залуу уран бүтээлчид бас тоглосон. Тэгвэл удахгүй “Хүний амь” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийх гэж байгаа гэнэ. 30 жилийн дараа киноны гол дүрүүд хэн нь хэн болсон, кино цааш хэрхэн өрнөх гээд бүх зүйл одоогоор нууц байгаа аж.
Тус киноны хоёрдугаар ангид анхны жүжигчид болох Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Ш.Гүрбазар нар тоглох бөгөөд анхны найруулагч нь ажиллаж байгаагаар онцлог аж. Одоогоор “Хүний амь” киноны хоёрдугаар ангийн нэрийг “Миний амь” гэж нэрлэж магадгүй байгаа гэнэ.
М.Дөл