Economist сэтгүүл Путиныг шоглов

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Economist сэтгүүл Путиныг шоглов

The Economist сэтгүүл 2012 оны сүүлчийн дугаарынхаа хавтсанд тамын галт голд урсаж буй Путины шог зургийг нийтэлжээ.

Шог зураг “Тамаар аялах товч танилцуулга” нэртэй бөгөөд зурагт Путиныг Ираны  Махмуд Ахмадинежад, Сирийн Башар Ассад, талигаач Мауммар Каддафи, өнөөгийн Хойд Солонгосын Ким Чен Ун нарын хамт  тамд байгаагаар дүрсэлжээ.
Хавтсанд дэлхийн бусад лидерүүд ч орсон байв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Путины зүг моторт завиар дөхөж явах бол цүнхээ барьсан Ангела Меркель төмөр зам дээр гуниглан суух аж. Түүнчлэн Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху агаарын тулаанд оролцож байгаа зэрэг сонирхолтой дүр зургийг уг сэтгүүл гаргажээ.  
Сануулахад, уг сэтгүүл Путиныг ерөнхийлөгч байсан 2006 онд  ардчилсан орнуудын чансаанд Оросыг Кени, Мадливи хоёрын дунд хавчуулан 162-т бичиж байлаа. Тэр үед Орос сонгуулиа эрх баригчдын хяналт дор хийдэг, хэвлэл нь тодорхой хэмжээнд чөлөөтэй  “хибридын дэглэмтэй” орон гэж сэтгүүл дүгнэж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж