
Манай сайт хэдхэн хоногийн өмнө “Н.Энхбаярыг хэн хэн эргэж очив?” хэмээх мэдээллийг шуурхай хүргэсэн билээ. Түүнийг эргэгсдийн дотор байсан хүмүүсээс МАН-ын дарга Ө.Энхтүвшин хоёр ч удаа МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын хамт эргэж очсон явдал нь тус намын доторх хагарлыг улам даамжруулав. Ө.Энхтүвшингийн хувьд ямар учраас ойр ойрхон Н.Энхбаяртай уулзаж, ярилцах болов гэдэг нь хоёр намын нэгдлийн талаарх асуудлыг хөндөж ярилцсан гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Гэвч энэ уулзалт ямар ч үр дүнд хүрээгүй нь МАХН Засгийн газраас гарахгүй гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өчигдөр мэдэгдсэнээр тодорхой болов.
Үргэлжлэлийг www.wikimon.mn-ээс уншина уу
Эх сурвалж: www.wikimon.mn