
Н.Алтанхуяг сайд батлах гардуулах үеэрээ “Ардчиллын төлөө хамтдаа зүтгэе гэж шийдлээ гаргаж, Ардчилсан намд элсч байгаа Д.Арвин гишүүнд баяр хүргэж байна” гэсэн юм. Харин МАН-аас гарч, Ардчилсан намд элссэн УИХ-ын гишүүн Д.Арвин “Ардчилсан намын өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг дэмжиж ажиллана. Хүн ардынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө энэ дөрвөн жилд тууштай ажиллахаар Ардчилсан намыг сонгосон” гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.





Г.ДАРЬ