Мексикт хоригдлууд оргохоор завджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Мексикт хоригдлууд оргохоор завджээ

Мексикийн Дуранго мужийн Гомес-Паласио хотын шоронгоос хоригдлууд оргохоор завдсаныг шоронгийн харгалзагчид таслан зогсоожээ. Хэдийгээр хоригдлуудын оргох оролдлогыг таслан зогсоосон ч хоригдлууд болон харгалзагч нарын хооронд мөргөлдөөн гарснаар 11 хоригдол, зургаан хамгаалагч амь үрэгдсэн байна. Мексикийн албаныханы мэдээлснээр хоригдлууд хонгилоор дамжин оргон зайлахаар оролджээ. Энэхүү хэрэг явдал Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето  тус улсын цагдаа, хүчний байгууллагыг шинэчилж, хүчирхэгжүүлэн, гэмт хэрэг, хүчирхийллийг таслан зогсооход анхаарах тухай мэдэгдсний дараа өдөр нь болсон аж. Мексикт сүүлийн үед хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдсон зарим хоригдлууд шоронд үймээн дэгдээж, оргох оролдлого хийх болсон байна. Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард Мескикийн хар тамхины “Зетас” бүлэглэлтэй холбоотой хоригдлуудаар толгойлуулсан 130 хоригдол Коауила мужийн шоронгоос оргосон хэрэг гарч байсан.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж