
Хендлер түүнээс дарсны бизнест яагаад хүч сорих болсон талаар асуухад Бэрримор “би дарсанд маш дуртай. Хамгийн тансаг, сайхан мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Дарсны бизнес эрхэх сонирхол надад эртнээс төрж байсан. Шатгаан нь ч бас энгийн. Би дуртай болохоор” хэмээн хошигнон хариулжээ. Тэрээр одоогоор Лос-Анжелост нөхөр Вилл Копелмэйн болоод гурван сартай бяцхан охин Оливеийнхоо хамтаар амьдарч байгаа гэнэ. Шоуны үеэр түүний мэдэгдсэнээр дарс худалдаанд гарах хараахан болоогүй бөгөөд дарсны талаарх мэдээллээ Бэрримор өөрийн албан ёсны цахим хуудсанд тавих юм байна.
Э.АНХТУЯА