Монголын анхны Fashion Channel “тайван” байна

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Монголын анхны Fashion Channel “тайван” байна

Ѳнгѳрсѳн 9 сарын 8-ны ѳдѳр Нүхтэд сүр дуулиантай загварын шоугаар нээлтээ хийсэн Монголын анхны Fashion Channel-ийн Гүйцэтгэх захирал байсан Бэки буюу Мѳнхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглахыг оролдсоноос ажлаасаа халагдсан тухай мэдээлэл гараад байсан. Энэ талаар Fashion channel-ийн удирдлагаас лавлахад “түүнийг ажлаас халаагүй, ѳѳрийн хүсэлтээр ажлаасаа чѳлѳѳлѳгдсѳн. Tэрээр ОТ компанид ажилладаг бѳгѳѳд, ОУ-н залуусын ротракт байгууллагын Монгол дахь салбарыг тэргүүлдэг, Ерѳнхий сайдын дэргэдэх залуучуудын үндэсний хорооны УЗ гишүүн зэрэг олон ажилтай тул ѳѳрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажлаасаа чѳлѳѳлѳгдсѳн” гэв. Мѳн “эхнэр мисс Бадамгэрлийг топ модель болгох гэж хѳѳцѳлдсѳнѳѳс болж ажлаасаа халагдсан гэдэг худал, ташаа мэдээлэл, ѳѳрийн хүсэлтээр чѳлѳѳлѳгдсѳн, ажилдаа хариуцлагатай эрч хүчтэй залуу хүн” гэж Fashion channel-ийн удирдлагууд мэдэгдлээ. Шинээр гүйцэтгэх захирлаа томилоод байгаа Fashion channel суваг амласан ёсоор 2013 онд Монгол улсад анх удаа дэлхийн жишигт нийцсэн Fashion week зохион байгуулж, Монголын загварын шилдгүүдийг тодруулах Fashion Festival зохион байгуулах ажлын хүрээнд хувцас, загварын салбарынханд ѳндѳр ѳртѳг бүхий эрхийн бичгээ олгох гэнэ. Fashion channel Univision 99, Skymedia 27 дээргарч, ѳдѳр тутмын фото мэдээллээ дараа ххуудсаар хүргэж байна. www.facebook.com/fashiontv.mn

Б.САЙНСАНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж