НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжийг хүүхдүүдэд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжийг хүүхдүүдэд хүргэнэ

Цас зудын гамшигт хамгийн ихээр нэрвэгдээд байгаа Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 22 сумын сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж илгээснийг энэ долоо хоногийн сүүлчээр хүргүүлнэ. Говь-Алтай аймгийн Жаргалан, Халиун суманд тусламжийг биечлэн хүргэхээр Хүүхдийн сангийн ажилтнууд мордох гэж байна. Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдэд дулаан хөнжил, гутал, сургалтын материал, тоглоом, гар ариутгагч, саван зэргийг тусламж болгон  хүргэх ажээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламжид нийт 137 мянган ам.доллар зарцуулж байгаа аж.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж