АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үндэсний Хоккейн лигийн ажил хаялтыг түргэн дуусгаж, шинэ улирлын тоглолтыг эхлүүлэхийг хүссэн байна. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа, тоглогчдын холбоо болон ҮХЛ-ийн удирдлагуудад хандаж, хөгжөөн дэмжигчдээ бодоод, ямар нэгэн арга хэмжээ авч, энэ үйл явцыг дуусгавар болгох ёстой гэдгийг хэллээ. Обама Минаполис хотын WCCO телевизэд өгсөн ярилцлагадаа “Хэдий би спортын ажил хаялтын хэрэгт оролцох ёсгүй ч гэсэн, аль аль талууд л энэ спортоор их мөнгө олдог, мөн хөгжөөн дэмжигчдийн ачаар телевиз ч их мөнгийг олдог, тиймээс алинд нь ч алдах зүйлгүй, хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө энэ зүйлийг зогсоох хэрэгтэй” гэж хэлжээ. Пүрэв гаригт хоёр талын төлөөлөгчид уулзалдсан боловч ямар нэгэн нааштай ахиц гараагүй билээ. Улирлыг аврахын төлөө хоёр тал төдийлөн санаа тавихгүй байгаа нь ерөнхийлөгч Барак Обамаг хөндлөнгөөс оролцоход хүргэжээ. Обама хэлэхдээ, хоёр талууд орлогоо хуваах тал дээр ямар нэгэн арга олж чадна шүү дээ, хамгийн гол нь өөрсдийг нь тусалж дэмждэг тэр хүмүүсээ л бодох ёстой гэдгийг хэлсэн юм. Чикаго хотын багуудыг дэмждэг Барак Обама 2009-10 оны шигшээд “Чикаго Блэкхокс” түрүүлэхэд шагнал гардуулан өгч байсан юм.
Score Studio