
Дархан-Уул аймагт найман настай эрэгтэй хүүхэд барьцаалж, эцэг, эхээс нь мөнгө нэхсэн хэрэг гарсан байна. Хүүг энэ сарын 17-ны өдөр гэрийнх нь хажуугаас авч явжээ. Ингээд хоёр хоногийн дараа буюу өчигдөр орой барьцаалагчид хүүг гэрийнх нь гадаа машинтай хүргэж ирээд зугтсан гэж баттай эх сурвалж мэдээллээ. Цагдаагийн ерөнхий газрын Тусгай тасаг Дархан хотод очиж, хэргийг мөрдөж эхэлсэн байна. Барьцаалагчид хүүгийн ар гэрийнхэнтэй ямар холбоотой тухай мэдээлэл одоогоор алга байна.
Б.ХАЛИУН