БНСУ-ын 18 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гарч, нэр дэвшигч Пак Кын Хе 50.1 хувийн саналаар ялалт байгуулжээ. Ийн Өмнөд Солонгос улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болж байна. Сэнури намаас нэр дэвшсэн Пак Кын Хе нь тус улсын цэргийн дарангуйлагч байсан генерал Пак Жон Хигийн охин бөгөөд тэрээр эдийн засгийн шинэчлэлтийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдсэн байна. Харин түүнтэй эн тэнцүү өрсөлдсөн нэр дэвшигч Мүн Жая Ин иргэдийн 48.9 хувийн саналыг авсан байна. Тэрээр либерал Ерөнхийлөгч гэгддэг Ху Мү Хё агсны төлөөллийн хүн аж. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн Ан Чөл Сү сонгуулиас нэрээ татсанаар ийнхүү Пак Кын Хе, Мүн Жая Ин нарын дунд гол өрсөлдөөн өрнөжээ. Нэр дэвшигч Пак Кын Хе ийнхүү ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар одоогийн Ерөнхийлөгч Ли Мён Пакийн орыг залгаж, ирэх таван жилийн хугацаанд төрийн эрхийг барих юм.
Б.АНХТУЯА