10. Can-The Lost Tapes (Graublau)
Германы арт рок стилээр дуулдаг дөрвөл хамтлаг болох Сan хамтлагын энэ дуу дэлхийн хөгжим сонирхогчдын анхаарлыг татаад байгаа билээ. Учир нь энэ дуу 1969 онд худалдаанд гарч байсан юм. Германы нэгэн телевизийн бүтээлийн албан ёсны дуу болж гарсан энэ дуу баруун европын орнуудад эрэлттэй дууны нэг болоод байгаа юм. Нийтдээ энэ дуу 17 минут үргэлжилдэг бөгөөд арт рок, гранж рокыг хольсон бүтээл болсон байна. Радиогийн богино долгионы дуу авиа, хүчтэй гитарын хэмнэл зэрэг нь энэ дууны “relax”-ыг нэмж байгаа юм. Ямар ч байсан танд хэзээ ч сонсч байгаагүй тийм аялгууг мэдрүүлэх болно.
9. The Belle Brigade-No Time to Think
Боб Диланы дууг сонсох дуртай хүмүүст энэ хамтлагын энэ дуу тун төстэй санагдаж болох юм. Угтаа яг түүний стилээр дуулдаг энэ хамтлагын дууг Эмнести Интернейшнл олон улсын байгууллага хүний эрхийн төлөөх цомогтоо багтаасан байдаг. Мөн энэ хамтлаг дангаараа гурван дуутай цомгийг тус байгууллагатай хамтран гаргаж байсан удаатай. Энэ дуу нийтдээ найман минут үргэлжилдэг. Сүүлийн үед гарч байгаагүй мэргэжлийн төвшний дуу гэж шүүмжлэгчид үнэлдэг аж. The Belle Brigade нэртэй энэхүү хамтлаг эгч дүүсийн хамтлаг юм. Хамтлагийн гишүүн Барбара Груска 1983 онд төрсөн бөгөөд энэ хамтлагийн гоцлол дуучин. Харин хамтлагийн нөгөө нэг гишүүн нь түүний дүү Этан Груска 1989 онд төрсөн хөгжмийн бүх төрлөөр тоглох авьяастай. Тэд 1994 онд NBC телевизийн цувралын нэг ангийн дууг дуулж урлагийн замналаа эхэлж байжээ. Тус хамтлагийн шүтээн нь мэдээж Боб Дилан. The Belle Brigade хамтлаг Диланы дурсгал зориулж Chimes of Freedom нэртэй цомгийг энэ жил гаргаад байгаа юм.
8. Pussy Riot-Putin Lights Up the Fires
Энэ жил дэлхий нийтийг өөрсдийн өвөрмөц стиль, хурц үг хэллэгтэй дуугаараа байлдан дагуулж, басхүү шоронгийн хаалгыг ч татаад байгаа хамтлаг бол яах аргагүй ОХУ-ын Pussy Riot хамтлаг. Энэ хамтлаг Владимир Путины засаглалыг эсэргүүцэж, хүний эрхийг дээдлэх, ардчилалыг бий болгохын төлөө өөрсдийн уран бүтээлээ туурвидаг билээ. Мөн тэд хамгийн ариун гэгддэг үнэн алдартны сүмд улстөрийн агуулгатай дуугаа туурвидаг юм. Тус хамтлагийн гишүүд болох Надежда Толоконикова, Мариа Алёхина нарыг олон нийтийн газар танхайрсан гэх үндэслэлээр шоронд хорьсоноос болж хүний эрхийн байгууллагууд тэднийг суллах талаар эсэргүүцлийн жагсаал дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулсан билээ.
7. Nicki Minaj-Roman in Moscow
Түүний энэ онд гаргасан Pink Friday: Roman Reloaded цомог нь амжилтыг дагуулаад байгаа юм. Энэ дууг 2011 онд бичлэгэнд орж байсан бөгөөд 2011 оны сүүлээр худалдаанд гарч байжээ. Гэхдээ 2012 онд энэ дуу зүүн европын орнуудаар тархсан гэж хэлж болно. Мэргэжилтнүүд үүнийг Майкл Жексоны 1996 оны бүтээл “Stranger in Moscow” дууны ихэр гэж нэрлэж байгаа юм. Харин олон нийтийн дунд энэ дуу амжилт олж чадаагүй билээ.
6. Skrillex-Bangarang
Сүүлийн үед электрон хөгжмийн салбарт нэр нь цуурайтаад байгаа Skrillex-ийн энэ жил хамгийн их амжилт дагуулсан бүтээл нь “Bangarang” гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний энэ уран бүтээл дэлхийн 20 орны хөгжмийн жагсаалтад дээгүүрт жагсч чадсан юм. Австралийн хөгжмийн зах зээлээс платинум синглийн гэрчилгээг гардан авсан билээ. Skrillex энэхүү хөгжмийн миксд 1991 онд дэлгэцэнд гараад байсан Hook киноны үгсийг ашигласан ажээ.
5. Parquet Courts-Master of My Craft
Энэ дуу 1978 онд худалдаанд гарч байсан. Харин энэ жил дахин олны хүртээл болох хувьтай байжээ. Тухайн үедээ Инди стильтэй ч хип хопын үглэх хэлбэрийг ашиглан бүтээсэн өвөрмөц уран бүтээл. Энэхүү дууг New York City Band нэртэй дөрвөл хамтлагийн гишүүн Парке Кортс дуулж энэ жил сонсогчдын хүртээл болгожээ. Энэ уран бүтээлчийн талаар тодорхой мэдээлэл хараахан алга.
4. Taylor Swift-We Are Never Ever Getting Back Together
Уг дууг мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд гарч байгаагүй кантри урсгалын шилдэг уран бүтээл гэж нэрлээд байгаа юм. Энэхүү уран бүтээл дэлхийн 30 гаруй орны хөгжмийн чартад 40-өөс дээш байр эзэлж АНУ, Англи, Дани, Канад, Австрали, Канад улсын хөгжмийн зах зээлээс алт, мөнгө, платинум синглийн батламжийг авч байсан билээ. Уг дуу энэ жилийн наймдугаар сарын 13-ны өдөр дэлхий даяар цацагдсан юм. Тейлор Свифтийг АНУ-ын кантри урсгалыг дахин дээгүүрт гаргаж ирсэн уран бүтээлч гэж үздэг. Тэрээр 2004 оноос хойш жижигхэн уушийн газарт дуулж эхэлснээс уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнийг АНУ-ын нэрт продьюсер Натан Чапман олж харан дэлхий нийтэд гаргаж ирсэн юм. Тэрээр 2008 оноос уран бүтээлээ албан ёсоор эхлүүлснээс хойш 129 шагналын эзэн болоод байгаа билээ.
3. Carly Rae Jepsen-Call Me Maybe
Энэ дуу өнгөрсөн зуны хит дуугаар нэрлэгдсэн. Гэхдээ үзэгчдийн хандалт нь бага зэрэг тааруу байгааг солонгосын репер PSY-ийн “Gangnam Style” дуутай холбон ойлгож болох талтай. Ерөнхийдөө энэ уран бүтээлчийг олон нийтэд, дэлхийд таниулсан бүтээл нь “Call Me Maybe”. 2008 оноос хойш уран бүтээлээ эхлүүлж Tug of War цомог гарган АНУ-д олны танил болж эхэлсэн юм. Харин түүний хамгийн сүүлчийн цомог Kiss нь нэр алдарыг дагуулаад байгаа билээ. Түүний энэхүү дуу Биллбордын жагсаалтын жилийн эцсийн жагсаалтад хоёрдугаар байранд жагссан юм.
2. PSY-Gangnam Style
Энэ жилийн тэсрэлт гэж энэ дууг нэрлэнэ. Болхи хөдөлгөөн, LMFAO-г дуурайсан хөгжмийн шийдэл зэрэг нь яагаад дэлхий нийтээс амжилт олж, ярианы сэдэв болж байгааг мэргэжилтнүүд ч ойлгохгүй байгаа юм. Тэр гиннесийн номонд энэ дуугаараа бичигдэж, YouTube сайтын бүх цаг үеийн хамгийн олон хүн үзсэн клип болж, АНУ-ын ерөнхийлөгчийн үдэшлэг, хамгийн алдартай ток шоу, баярын арга хэмжээ, тоглолт, хөгжмийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны хүндтэй зочин болов. Английн болоод Биллбордын шилдэг дууны жагсаалтын хоёрдугаар байранд бичигдэж 1957 оноос хойш ази дуучны дуу тэргүүлж байгаагүй гэсэн амжилтыг хоёрдугаар байранд жагссанаараа тунчиг дөхүүлсэн юм. PSY энэ дуунаас өмнө нь Солонгостоо төдийлөн алдартай байгаагүй. Гэхдээ K-Pop урсгалын хамгийн том давалгааг энэ жил үүсгэж чадсан билээ.
1. Usher-Climax
Алдарт r’n b дуучин Usher-ийн энэхүү дуу 2012 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр худалдаанд гарч байсан билээ. Энэ дуунд электрон болоод quiet storm урсгалыг хольж нэгдсэн уран бүтээл хийсэн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан билээ. Хэдийгээр биллбордод дээгүүрт давхиж чадаагүй ч TIME сэтгүүл өнгөрч буй жилийн хамгийн шилдэг уран бүтээл хэмээн нэрлэжээ. Түүний уран бүтээлүүд биллборд болоод Их Британийн хөгжмийн жагсаалтад тогтмол амжилт үзүүлдэг бөгөөд гаргасан дуу болгон нь тодорхой хэмжээгээр хит болдог гэж мэргэжилтнүүд дүгнэдэг юм.