40,389 ширхэг хувьцаа арилжив

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,367
тоот арилжаагаар нийт 29,438,111 төгрөгийн үнийн дүн бүхий 40,389 ширхэг
хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд
арилжаагүй бөгөөд 78 хэлцлийг хийсэн байна. ТОП-индекс өнөөдөр 17063.95
нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 21.92 нэгжээр буурсан үзүүлэлт
юм байна.

Монголын хөрөнгийн биржид Лондонгийн арилжааны системийг
“нутагшуулснаар” багагүй шүүмжлэл дагуулсан ч хэсэг хугацааны дараа
арилжаа эргээд сэргэнэ гэж албаныхан тайлбарлаж байсан юм. Тэгвэл нэг
хэсэг арилжаанд оролцох санал ирээгүйн улмаас арилжаа хийлгүй өнждөг
байсан үеийг бодвол Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа бага багаар
ахисаар байгаа бололтой.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж