МУИС-ийн захирлаар С.Төмөр-Очирыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

МУИС-ийн захирлаар С.Төмөр-Очирыг томилжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын шийдвэрээр МУИС-ийн захирлыг томилсон байна. Удаан хугацааны туршид энэ суудалд хэнийг томилох талаар  яригдаж байсны эцэст  нийт таван хүн сонгон шалгаруулалтад оролцсоноос УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирыг өчигдөр оройн 19:00 цагт томилох шийдвэр гарчээ. С.Төмөр-Очир өмнө нь МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд өмнөх МУИС-ийн захирал С.Давааг томилсон томилгоог  хууль бус болсон хэмээн түүнийг албан тушаалаас нь огцруулсан байна.  Шинээр захирлаар сонгогсдсон С.Төмөр-Очир өнөөдөр 12.00 цагт ажлаа хүлээж авах юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж