
Албаныхан одоогоор гэмт этгээдүүдийг олж тогтоогоогүй байгаа ч эрүүл мэндийн дэмжих үйл ажиллаганд хохирол учруулахыг санаархсан Талибанчуудын ээлжит гэмт үйлдэл хэмээн сэжиглэж байгаа юм байна. НҮБ-ын албаныхны мэдээлж байгаагаар Пакистан улс нийтийг хамарсан халдварт өвчин хамгийн ихээр гардаг гурван орны нэг аж. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн компанит ажлын үеэр Пакистанд иймэрхүү гэмт халдлага өмнө нь ч бас гарч байсан гэнэ. Албаныхны мэдээлснээр Пакистанд гурван өдрийн турш 5.2 сая полио вакцин хийхээр төлөвлөжээ.
Э.АНХТУЯА