Майя, гарифуна ба шинка гэх эртний ард түмнүүдийг төлөөлсөн Засгийн дээд зөвлөл жуулчдыг ариун нандин бүсэд нэвтрэхэд нь хориг тавьсныг эсэргүүцэж байна. Энэ тухай уг зөвлөлийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Альберто Маррокин мэдэгдэв. Майягийн түүхтэй холбоотой газруудад ойрын өдрүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлана гэж мэдэгдээд байгаа юм. Жишээлбэл, Тикальд зөвхөн гурван мянган жуулчныг оруулна. Хэрэв тийш нэвтрэх гэсэн хүмүүсийн тоо их байвал ээлж зохион байгуулах гэнэ. Тэнд тус орны ерөнхийлөгч Отто Переса Молина хүрэлцэн очих ёстой учраас дээрх хязгаарлалтыг улам чангалж магадгүй байгаа юм.
Майя нарын хуанлигаар 2012 оны арванхоёрдугаар 21-нд тавь дахь нарны цуврал эриний нэгэн үе дуусах юм. Уг хуанлийн нэг үеийн тоолол энэ өдөр дуусч байгаа учраас энэ өдөр дэлхий мөхнө гэсэн санааг өөдрөг бус үзэлтнүүд гарган ирсэн байна. Эрдэмтдийн ихэнх нь энэ өдөр дэлхий мөхнө гэсэн зүйл тэнд бичигдээгүй гэдэг юм.
"Энэ бол бидний баяр учраас бид ариун нандин газруудад нэн ялангуяа Соёлын яамны мэдлийн бүсүүдэд чөлөөтэй нэвтрэхэд хориг хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан элдэв сөргөлдөөн гаргах ёсгүй” гэж Маррокин хэлжээ. Омгийн удирдагчид Тикальд өөрсдөө очиж байдлыг хянах гэж байна.
Ш.МЯГМАР