Марк Цукерберг хагас тэрбум ам.доллар хандивлав

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Марк Цукерберг хагас тэрбум ам.доллар хандивлав

Дэлхийн хамгийн том сүлжээний сайт “Facebook”-ыг үндэслэгч, залуу тэрбумтан Марк Цукерберг “Silicon Valley” буяны байгууллагад хагас тэрбум ам.доллар хандивлажээ. Энэ тухай өдгөө 28 настай Марк Цукерберг “Facebook” хуудсанд бичиж, тус буяны байгууллагаар дамжуулан эрүүл мэнд, боловсролын асуудалд анхаарал хандуулж байгаагаа мэдэгджээ. Марк Цукерберг өчигдөр “Silicon Valley” буяны байгууллагад “Facebook”-ийн 18 сая ширхэг хувьцаатай тэнцэх хэмжээний мөнгө буюу 498.8 сая ам.долларыг хандивласан аж. Тэрбээр үүнээс өмнө ч буяны байгууллагуудад их хэмжээний мөнгө хандивлаж байжээ. Марк Цукерберг “Facebook” –ийг 2004 онд Харвард их сургуулийн оюутан байхдаа ангийн нөхөд Дастин Московиц, Эдуардо Саверин, Крис Хьюз нарын хамт үүсгэн байгуулсан юм. 11 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хамгийн залуу тэрбумтныг  2010 онд “Тайм” сэтгүүл оны хүнээр шалгаруулж байв.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж